Зимбабве улс сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгджээ. Үүнээс өлсгөлөн газар авсан байна. Улмаар тус улсын Засгийн газар өлссөн иргэдээ тэжээхийн тулд зааныг олноор нь устгах санаачилга гаргасан гэнэ.
Тус улсын хүн амын бараг тал хувь нь хурц өлсгөлөнгийн эрсдэлтэй тулгараад байгаа. “Бид 200 заан устгахаар зорьж байна” гэж Зимбабвегийн цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдын албаны төлөөлөгч Тинаше Фараво даваа гарагт CNN-д ярьжээ.
Удаан үргэлжилсэн ган гачгаас үүдэлтэй хүнсний аюулгүй байдлыг арилгахын тулд Намиби улсад заан болон бусад зэрлэг амьтдыг устгах шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь зэргэлдээ Зимбабве улсад ч хэрэгжих гэж байна. Хачирхалтай уг шийдвэрт амьтны эрхийг хамгаалагчид болон байгаль хамгаалагчид шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.
Л.Баяр