Орфей театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл болох Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн драмын жүжиг аравдугаар сарын 1-нээс өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл бид танд уг жүжгийг үзэх долоон шалтгааныг дэлгэж байна.
Үй Хуагийн шилдэг туужаас сэдэвлэв
Уг тууж 1993 онд бичигдэж, арван жилийн дараа Англи хэл дээр дэлхий нийтийн хүртээл болсон юм. Телевизийн олон ангит кино, тайзны жүжиг болгосон тохиолдол цөөнгүй бий.
Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.
Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ.
Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж.
Амьдралын энгийн үнэнг танд хэлж өгнө
Ядуу зүдүү ч алин байлаа ч амьдрах л аз жаргал гэдгийг та жүжгээс ухаарна. Уг туужид "Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна" гэх онцолмоор эшлэл бий. Хүн гэдэг зовлон зүдгүүрийг туулсаар эцэст нь боловсорч гүйцсэн лийр адил газар бөхөтхийн унахын үнэнг та эл жүжгээс тольдоорой.
Өргөн тайзанд тоглогдоно
Ирэх сарын 01-нээс Соёлын төв өргөөнд олны хүртээл болно. Өмнө нь Орфей театрынхан Улаанбаатар зочид буудлын үзвэрийн танхимд жүжгүүдээ тавьж байсан бол энэ удаад хамаагүй том тайз сонгосон нь олны хүлээлтийг улам бүр үүсгэж байгаа.
Хүссэнээрээ уйлах боломж
Тагтаа хэвлэлийн газарт хэвлэгдэн уншигчийн гарт хүртсэн цагаас нь "Амьдрахуй" туужийг уншсан хүмүүс "нулимсаа барьж чадаагүй" гэж ярих болсон. Жүжгийн тасалбарыг саяхан өндөрлөсөн "Номын баяр"-аар борлуулсан. Энэ үеэр тасалбарыг дагалдуулан нулимсны алчуур өгч байсан нь шилдэг маркетинг байлаа. Гарцаагүй сэтгэлээ онгойтол уйлах боломж чинь байх болно.
Хямдхан сэтгэл зүйн үйлчилгээ
Шилдгүүд толилуулна
Найруулагч: МЯГМАРНАРАНГИЙН БАТБОЛД
Продюсер: ТӨМӨРСҮХИЙН АРИУНЧИМЭГ
Крашаа өөрийн болгох боломж
Л.Сайнаа