Өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Калифорнийн хэт халалтын үеэр "Disneyland Halloween" хагас марафонд гүйсэн алдартай TikTok-чин нас баржээ. Тодруулбал, уг гүйлтээс нэг өдрийн өмнө Бобби Грэйвс олон мянган TikTok дагалдагч нартаа халуун нар, чийгшлийн талаар айдастай байгаагаа хуваалцжээ.
35 настай Грейвс есдүгээр сарын 07-нд агаарын хэт халуунд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн утга бүхий бичлэг нийтэлж байсан удаатай.
Туршлагатай холын зайн гүйгч, Диснейн уралдааныг сонирхогч тэрээр өндөр температурт мэдрэмтгий нэгэн гэдгээ мэддэг байсан.
Грэйвс дагалдагчдадаа "Маргааш өглөөний уралдааныг давна гэж үнэхээр найдаж байна" гэж хэлсэн ч өнгөрсөн ням гаргийн өглөөний 07 цагийн үед нэг цаг 56 минутанд барианы шугамыг давжээ. Удалгүй тэр цээжээ дарж, зовиуртай байгаагаа хэлсэн байна. Сайн дурын ажилтан түүнийг унахаас нь өмнө барьж авсан байна.
Харамсалтай нь нэг цаг орчмын дараа түүний зүрх эмнэлгийн орон дээр бүрэн зогсчээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)