МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 11-ний өдөр болжээ.
Энэ үеэр улс, аймгийн цолтой бөхчүүд болон засуулд холбогдох арга хэмжээг авсан байна. Тухайлбал, Улсын харцага Г.Ганхуягийн барилдах эрхийг 3 сараар хасжээ. Учир нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон байна.
Зөрчил гаргагчдын барилдаанд барилдахгүй хугацааг 2024 оны 8-р сарын 30-ны өдрөөс эхлэн тооцох аж.
Сэтгэгдэл (1)