Их Британийн зургаан дипломатчийг тагнуул хийсэн хэмээн Орос улс итгэмжлэлээ цуцаллаа гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Оросын төрийн аюулгүй байдлын албанаас тэдний үйл ажиллагааг "улс орны аюулгүй байдалд заналхийлсэн" гэж мэдэгджээ
Энэ хооронд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Барууны орнууд Оростой дайн хийх эрсдэлтэй байгааг анхаарууллаа
Хэрэв НАТО Украинд барууны үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрвөл Москва "зохих шийдвэр" гаргана гэж Путин хэлэв.
Нөгөө талд Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай Украины асуудлаар хэлэлцээ хийх гэж байна.
Л.Баяр