Английн хунтайж Харригийн 40 насны төрсөн өдөр удахгүй тохиох гэж байгаа билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд түүнээс BBC агентлаг яриа авсан байна. Энэ үеэр тэр "Би саяхан л 30 настай байсан, одоо 40 хүрнэ гэхээс сэтгэл догдолж байна. Ямар ч настай байсан миний эрхэм зорилго бол дэлхийд сайн сайхныг үзүүлж, харуулсаар байх явдал юм" гэжээ.
Ханхүү Харри ням гарагт 40 насныхаа төрсөн өдрийг АНУ-ын Калифорнид гэр бүлийнхээ хамт тэмдэглэхээр төлөвлөж, хамгийн ойр дотны найзуудаа уриад байгаа сурагтай.
Ханхүү мөн өөрийн хүүхдүүд болох таван настай Арчи, гурван настай Лилибет нарынхаа талаар ам нээсэн байна.
Тэрбээр "Гайхалтай эелдэг, хөгжилтэй хоёр хүүхдийн аав болсон нь надад амьдралыг шинэ өнцгөөс харах боломжийг олгож, бүх зүйлд анхаарал төвлөрөл сайтай болгосон. Аав байх нь амьдралын хамгийн том баяр баясгалангийн нэг. Би энэ ертөнцийг илүү сайхан газар болгохын төлөө зоригтой, тууштай болсон" гэжээ.
Өнгөрсөн 10 жил бол хунтайж Харригийн хувьд томоохон өөрчлөлтөөр дүүрэн, үймээн самуунтай үе байлаа. Тэрээр Афганистан дахь Британийн армийн хамт хоёр ч удаа энхийн ажиллагаанд оролцсон. Буцаж ирснийхээ дараа жил буюу 2014 онд 30 нас хүрсэн юм.
Л.Баяр