Энэтхэгийн хамгийн том коммунист намын дарга Ситарам Йечури 72 насандаа таалал төгсчээ. Тэрээр Дели хотын эмнэлэгт амьсгалын замын цочмог халдварын улмаас наймдугаар сарын 19-нөөс хэвтэн эмчлүүлж байсан.
Энэтхэгийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Йечури хэдэн арван жилийн турш Энэтхэгийн улс төрд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Сөрөг хүчний гол удирдагч Рахул Ганди, өрсөлдөгч асан Мамата Банержи зэрэг хэд хэдэн улс төрчид түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Йечури улс төрийн карьераа Энэтхэгийн зүүний Оюутны холбоонд оюутны удирдагчаар эхлүүлсэн. 1975 онд Индира Ганди тэргүүтэй Конгрессын засгийн газар иргэний эрх чөлөөг өргөнөөр хязгаарласан онц байдлын үед түүнийг баривчилжээ.
Суллагдсаныхаа дараа тэрээр Дели хотын Жавахарлал Неругийн нэрэмжит их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж, эдийн засгийн чиглэлээр суралцжээ.
1996 онд тэрээр 13 намаас бүрдсэн эвсэл байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Энэтхэгийг хоёр жил шахам удирдсан Ерөнхий сайд болох Дэве Говда, И.К.Гужрал нарын ойрын нэгэн байв.
Л.Баяр