Бразилын уугуул иргэдийн удирдагчид Данийн музейд 300 гаруй жил хадгалагдаж байсан ариун нөмрөгийг эргүүлэн авчирсан баяраа тэмдэглэжээ.
Час улаан ибис шувууны 4000 улаан өдөөр хийсэн 1.8 метр урт нөмрөгийг Рио-де-Жанейро хотод болсон ёслолын үеэр албан ёсоор танилцууллаа. Үүнд тус улсын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва оролцов.
Энэхүү нөмрөгийг Португалын колончлолын үед Тупинамбагийн ард түмнээс авсан бөгөөд 1689 оноос хойш Данийн Копенгаген хотод байсан ажээ.
Тупинамбагийн 200 хүний бүрэлдэхүүнтэй уугуул иргэд эргүүлж авчирсан нөмрөгийг үзэхийн тулд музейн гадна буудалласан. Тэд тэгэхдээ 1200 гаруй км замыг туулан ирсэн байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)