АНУ-ын Аризона мужийн нэгэн оршин суугч 30 орчим жил өөрийнхөө хамарт лего тоглоом байгааг мэдээгүй явжээ.
Түүнийг Анди Нортон гэдэг. Өдгөө 32 настай жирийн нэг залуу. Гэвч түүний хувьд өглөө бүхэн хүйтэн шүршүүр, хамрын битүүрлээр эхэлдэг.
Тэр элдэв зүйлсээс харшилж, хамрын асуудалтай гэж бодсоор өдийг хүрчээ. Гэвч тэр нэгэн өглөө шүршүүрт орж байхдаа найтаажээ. Гэтэл шүршүүрийн ханыг нэгэн зүйл хүчтэй мөргөхийг сонсоод хартал лего тоглоомын нэг хэсэг байсан гэнэ.
Нортон үргэлж синусын халдварт өртөмтгий байсан тул сөрөг шинж тэмдгийг арилгах хамгийн сайн аргуудын талаар эмчтэй ярилцахад чийгээр утаж байхыг зөвлөсөн гэнэ.
Ойролцоогоор найман сар орчим эмчийн заавраар явсан тэр гэнэт л хүчтэй найтааж, хамартаа олон жил гацаасан хатуу биетийг гаргажээ.
Л.Баяр