Вьетнамд "Яги" хар салхины уршгаар 200 орчим хүн амиа алдаж, 125 гаруй хүн ор сураггүй алга болоод байгаа тухай тус улсын хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.
Вьетнамын VNExpress сонинд бичсэнээр бол нийт 197 хүн нас барж, 128 хүн сураггүй алга болсон бол 800 гаруй хүн шархадсан байна.
Мягмар гарагт Вьетнамын хойд хэсгийн Лао Кай мужийн Ланг Ну тосгоныг бүхэлд нь үер авсны улмаас амиа алдагсдын тоо долоо хоногийн эхээр огцом нэмэгдсэн юм. Лхагва гарагт олон зуун аврах алба хаагчид амьд үлдсэн хүмүүсийг хайхаар уйгагүй ажилласан ч пүрэв гаргийн өглөөний байдлаар тосгоны 53 оршин суугч сураггүй алга болсон хэвээр байна.
Л.Баяр