БНАСАУ өнөөдөр өглөө хэд хэдэн удаа богино зайн баллистик пуужингийн довтолгоо хийсэн тухай Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ.
Пёньяны зүгээс орон нутгийн цагаар өглөөний 07:10 цагт пуужин харвасан байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Хойд Солонгосын тал ямар нэг пуужингийн туршилт хийгээгүй байсан. Гэвч өнөө өглөө харвасан пуужин нь шинэ төрлийн тактикийн баллистик пуужин болох "Hwasong-11" байжээ. Уг пуужинг туршилтын журмаар харвасан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Хойд Солонгосын албаныхан тайлбартаа Өмнөд Солонгосыг онилох баллистик пуужинг их хэмжээгээр үйлдвэрлэх болно хэмээн сүрдүүлгийн чанартай зүйлсийг ярьсан байна.
Сүрдүүлсний шалтгааныг тайлбарлавал, АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хүчин хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилт хийж буйтай холбоотой байх магадлал өндөр.
Өнгөрсөн сард АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хүчний хамтарсан "Өлчигийн эрх чөлөөний бамбай" нэртэй сургуулилт болсон. Энэ үеэр тэд харилцан цэргийн шинэ техник, зэвсгүүдийг танилцуулсан билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)