24-хөн настайдаа түүхнээ дуурсагдах алдрыг хүртэж, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цол тэмдэгээ гардсан тамирчин бол Уламбаярын Сүрэнжав юм.
11 дүгээр ангийн сурагч байхаас хичээллэсэн таеквондогийн спортынхоо өндөрлөгт тэр гарч, Монгол Улсын анхны эмэгтэй паралимпын аварга болсон юм. У.Сүрэнжав 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай нэгэн. Өнгөрөгч онд “Ханжоу” Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн юм.
У.Сүрэнжавын амжилтаас дурдвал, Вьетнам Улсын Хо Ши Мин хотод 2018 болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 57 кг-ын жинд тулалдаж хүрэл, 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алтан медаль хүртсэн юм. Түүнчлэн 2024 онд Серби Улсын Белград хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медалийн тавцанд зогсож байв.
Амжилт үргэлжилсээр 2023 онд Австрали Улсын Брисбан хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медалийг тэр гартаа атгаж, энгэртээ гялалзуулсан юм. Мөн онд Франц Улсын Парис хотод болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексикээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод болсон гран при тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.