Хүний эрхийг зөрчсөн, авлигын хэргээр шоронд хоригдохоосоо өмнө улсынхаа эдийн засгийг тогтворжуулснаараа алдартай байсан Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори 86 насандаа таалал төгслөө.
“Хорт хавдартай удаан тэмцсэний эцэст манай аав Альберто Фужимори их эзэнтэй уулзахаар дөнгөж сая явлаа. Бид түүнийг хайрладаг хүмүүсээс сүнснийг мөнхөд амраах залбирал хүсч байна" гэж түүний охин Кейко Фүжимори Лхагва гарагийн орой X-д нийтэлжээ.
1990-2000 онд Перу улсыг удирдаж байсан тэрбээр хорт хавтартай олон жил тэмцсэн нэгэн. Фужимори мөн тавдугаар сард шинэ хорт хавдартай болох нь тогтоогдсон.
Улсаа хагалан бутаргасан гэгддэг ч тэрбээр удирдаж байх хугацаандаа сүйрлийн ирмэгт байсан улсынхаа ирээдүйг аварсан ачтан гэдгийг олон улс хэлдэг. Гэвч тэр эцэст нь тус улсыг тогтворгүй болгосон террорист бүлэглэлд ялагдал хүлээсэн юм.
Авторитар удирдагч байсан бөгөөд тэр хүний эрхийг ноцтой зөрчсөн, авлигын хэргээр ял сонссон. Түүний эцэг эх Наоичи Фүжимори, Муцүэ Иномото нар нь 1934 онд Перу руу нүүсэн Японы Кумамотогийн уугуул иргэд байв.
Л.Баяр