Хатан хаан II Елизавета, хунтайж Филипп болон Умард Ирландын корги нохдын баримал саяхан нээлтээ хийжээ. Уг баримал нь талийгч хатан хаанд хүндэтгэл үзүүлэх зорилготой бүтээгдсэн. Гэвч үүнд олон нийт янз бүрийн шүүмж хэлж байна.
Уг хүрлээр цутгасан хөшөөг үзсэн хүмүүсийн ихэнх нь халуун дотноор хүлээн авсан гэж CNN тэргүүтэй томоохон хэвлэлээр мэдээлсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүс уг хөшөөг тэдэнтэй адилгүй гэж шоолж байгаа юм.
Хэд хэдэн Х хэрэглэгч үүнийг Криштиану Роналдугийн гутамшигт барималтай зүйрлэсэн байна. "Корги хүртэл өөр харагдаж байна" гэж өөр нэг хэрэглэгч бичжээ.
Их Британийн талийгч хатан хааны дурсгалд зориулсан анхны бүтээлүүдийн нэг болох уг баримлыг зураач Анто Бреннан Антрим, Ньютонаббей Борогийн зөвлөлийн захиалгаар бүтээжээ. Үүнийг Белфастаас хойд зүгт 30 км зайд орших Антрим шилтгээний цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж, баасан гарагт нээлтээ хийлсэн аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)