Их Британид визгүй зорчих Европын аялагчид удахгүй 10 фунт стерлинг, ойролцоогоор 13 ам.долларын хураамж төлөх шаардлагатай болох ажээ.
Ирэх жилээс хэрэгжиж эхлэх шинэ дүрэмд Катарын иргэдэд анх нэвтрүүлсэн Их Британийн цахим аяллын зөвшөөрлийн (ETA) системийг бусад бүх орны жуулчдыг, тэр дундаа Европын холбооны иргэдийг хамруулахаар ажиллаж байгаа юм.
Их Британийн Дотоод хэргийн сайд Иветт Күүперийн санаачилсан төлөвлөгөөний дагуу визгүй, амьдрах, ажиллах, суралцах зөвшөөрөлгүй, нялх хүүхэд, хүүхэд зэрэг Их Британид зочилж буй бүх хүмүүст хураамж хамаарна.
Одоогийн байдлаар Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд Их Британид нэвтрэхээсээ өмнө ETA өргөдөл гаргах шаардлагатай байгаа.
Үүнийг ирэх арваннэгдүгээр сард ихэнх улсын иргэд, тэр дундаа АНУ-ын иргэд Европчуудыг оролцуулалгүй хамруулах болно. Ирэх хавар гэхэд Европын иргэдийг хамруулах хөтөлбөр болгон өргөжүүлнэ.
Л.Баяр