Угандагийн олимпын гүйлтийн тамирчин Ребекка Чептегей руу бензин асгаж, шатаасан хэрэгт буруутгагдаж байсан этгээд халдлага үйлдэх үеэрээ өөрөө түлэгдэн нас барсан гэж эмнэлгийн албаны хүн мягмар гарагт мэдэгдэв.
Парисын олимпод марафон гүйлтийн тэмцээнд оролцож байсан 33 настай Чептэгей есдүгээр сарын 1-ний өдөр халдлагад өртөж, биеийнх нь 75 гаруй хувь нь түлэгдсэн учир шархаа даалгүй дөрөв хоногийн дараа нас барсан эмгэнэлт явдал болов.
Түүний хуучин найз залуу болох халдлага үйлдэгч Диксон Ндиема Марангач даваа гаргийн оройн 18.30 цагт мөн нас барсан гэж Кенийн баруун хэсэгт орших Элдорет дахь эмнэлгийн удирдлагууд мэдэгдлээ.
Гэмт этгээдийн түлэгдлийн зэрэг 41 хувьтай байсан нь нас барах шалтгаан болсон гэнэ.
Парист 44 дүгээр байр эзэлсэн Чептегей нь 2021 оны аравдугаар сараас хойш Кени тус улсад амь үрэгдсэн гурав дахь элит тамирчин болоод байна. Түүний үхэл Зүүн Африкийн улс, ялангуяа тус улсын гүйлтийн нийгэмлэг дэх гэр бүлийн хүчирхийллийн асуудалд олны анхаарлыг хандуулаад байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)