Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдар туссан тухайгаа олон нийтэд зарласан нь энэ оны эхээр юм. Тэгюэл тэр саяхан химийн эмчилгээгээ дуусгасан бөгөөд ойрын саруудад аажмаар хэвийн амьдралд эргэн орохоор төлөвлөж байгаа тул "хорт хавдраас ангижрахын тулд чадах бүхнээ хийж байна" гэж мэдэгджээ.
Гуравдугаар сард хорт хавдраар өвчилснөө илчилсэн Кэтрин даваа гарагт шинэ видео бичлэг цацсан юм. Тэрбээр Зул сарын баярын дараахан хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэн. Тэр цагаас хойш олны өмнө хоёр дахиа гарч байгаа нь энэ юм.
Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямын эхнэр, өдгөө 42 настай Кейт "Зун дуусч байгаа энэ үед би хими эмчилгээгээ дуусгасан нь ямар их тайвшрал байсныг зүйрлэшгүй юм. Хорт хавдаргүй байхын тулд чадах бүхнээ хийх нь одоо миний анхаарах ёстой зүйл. Хэдийгээр би хими эмчилгээгээ дуусгасан ч эдгэрэх, бүрэн эдгэрэх зам минь урт байх болно" гэжээ.
Ташрамд, Английн Чарльз III хаан мөн хорт хавдар туссан билээ. Хааны гэр бүлд тохиосон эл асуудал сайнаар төгсөх болтугай хэмээн дэлхий нийт санаа чилээж байна.
Л.Баяр