Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар тус холбооноос салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцууллаа.
Тэрбээр "Чанаргүй зээл 6 хувиас доош орсон нь сүүлийн 10 жилд байгаагүй таатай үзүүлэлт. Уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүй байсан бол 17 хувь болж буурсан. Инфляц буурч, төгрөгийн ханш чангарсан учир иргэд төгрөгийн хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдэж, өгөөж нь бодитой болсон. Гэвч төсвийн зардал 43 хувиар нэмэгдсэн байна. Төсөв тэлэх хэрээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэхгүй" гэж онцолсон юм.