"Оддын дайн" киноны Дарт Вейдер, "The Lion King" киноны Муфасагийн дүрд дуу оруулж байсан алдарт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгслөө.
"Муфасагийн зөөлөн, мэргэн ухаанаас эхлээд Дарт Вэйдерийн заналхийлсэн дүрийг олонд хүргэсэн Жеймс Эрл Жонс кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу дуу оруулагч, жүжигчин байлаа.
Тэрээр өөрийн нэрээр 200 орчим кино, телевизийн уран бүтээлд оролцож, алдарт тайзны жүжигчин, өвөрмөц дүр төрх, оюун санааны жинхэнэ баялагийг бүтээгч байсан гэж Уолт Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Игер ярьжээ. Жонсын 60 орчим жил үргэлжилсэн карьер цаашид алдартай байх болно хэмээн нэмж хэлжээ.
Жонс 1931 онд Миссисипи мужид төрсөн. Түүний аав Роберт Эрл Жонс Жеймсийг төрөхөөс өмнө гэр бүлээ орхин Нью-Йорк, Холливудад жүжигчин болж, жүжгийн зохиолч Лэнгстон Хьюзтэй хамтран ажиллаж, улмаар олон алдартай уран бүтээлд туслах дүр бүтээсэн.
Жонсыг 5 настай байхад гэр бүл нь Миссисипигээс Мичиган руу нүүсэн. Тэр багадаа гацах өвчинтэй байжээ. Үг хэлэхээс айдаг нь түүнийг ахлах сургуульд орох хүртэл нь хэлгүй шахам болгож, яруу найргийн багш түүнд шүлгээ чангаар уншихад нь дэмжлэг үзүүлж хөгжлийн бэрхшээлээ даван туулахад нь тусалсан түүхтэй.
Л.Баяр