Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “Парис-2024” паралимпын Монгол Улсын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт эх орондоо ирлээ.
Тэрбээр "Паралимпын иж бүрэн медальтай боллоо. Миний хувьд чадлаараа хичээсэн. Хүн өөрөө тууштай байх юм бол хаана хүрч болохыг харуулахыг хичээлээ. 2022 онд -120-д 260 шахаж байсан юм. Энэ бол жин нь өөр л дөө. Харин энэ жилийн хувьд бэртэл авсан.
Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казакстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн. Олимпод гам барьж оролцлоо.
Намайг 250 кг-ийг өргөнө гэхэд Ираны тамирчин Алиакбар Гарибшахи 251 кг ч юм уу надаас илүүг өргөнө гэх байсан. Иймд дасгалжуулагчтайгаа ярьж байгаад шууд 260 кг гэж захиалсан. Үүний дагуу тэр 261 кг өргөнө гэж захиалсан.
Паралимпын медалийг Бээжингийн олимпоос н.Баатархүү ах маань авч салхийг хагалаж байлаа. Түүний ачаар өнөөдрийн үр дүн гарч байгаа байх гэж боддог.
Түүхт 90 жилийн ойг тэмдэглэж буй Дотоод хэргийн их сургуулийн хамт олондоо баярын мэнд дэвшүүлье. 90 жилийн ойгоор Парисын олимпоос мөнгөн медаль хүртэж, Монголын анхны иж бүрэн медальтай тамирчин боллоо.
Нийт Монгол Улсын 12 тамирчин, дасгалжуулагчтайгаа нийлээд 20 орчим баг бүрэлдэхүүнтэй явсан. Бид хоолзүйч, сэтгэлзүйчгүй явсан. Дасгалжуулагчид маань л сэтгэлзүйч, хоолзүйч гээд бүгдийг хийсэн дээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)