БНХАУ-ын Тайванийн Тайбэй хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулагдсан Азийн долоо дахь удаагийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн ахлах дасгалжуулагч Д.Мөнхтүвшин, дасгалжуулагчаар Б.Анар, фитнесс дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн туслах дасгалжуулагч С.Эрхбаяр нар ажилласан юм.
Дашрамд дурдахад, “СИТИ” Их сургуулийн “Аянга” баг нь Монголын оюутны лигийн 4 удаагийн аварга юм.
Сэтгэгдэл (1)