Польш улсад зохион байгуулагдсан сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ээс Аймгийн арслан Б.Бадрал гурав дахь алтан медалиа хүртлээ.
Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал тэмцээний -115кг-ын жинд зодоглосон юм. Эл амжилтыг гаргаснаар тэр ДАШТ-д гурван удаа түрүүлсэн анхны Монгол сүмоч болж буй.
Тэрбээр "Хутагтын Хүчтэн" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Петр групп, Номт Даншиг ХХК, Чандмань Илч ХХК-ы бөх юм. Үндэсний бөхөөр 2012 оноос барилдаж, 2019 онд Аймгийн харцага, 2022 онд Аймгийн заан, 2023 онд Аймгийн арслан болжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)