Холбооны мөрдөх товчоо болон орон нутгийн хууль сахиулагчид бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Филиппиний пастор Аполло Карреон Киболой баривчилжээ.
Баривчилгаа нь тус улсын өмнөд хэсэгт болсон бөгөөд энэ үеэр пасторыг дэмжигчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болов.
Филиппиний Дотоод хэргийн сайд Бенхур Аболос фэйсбүүк хуудсандаа гурван жилийн турш сурагггүй алга болоод байсан байсан номлогчийг "баривчилсан" гэж мэдэгдэв.
Филиппиний төрийн мэдлийн сайтад мэдээлснээр, өөрийгөө "Бурханы томилогдсон хүү" хэмээн өргөмжилсөн Есүс Христийн Вант сүмийг (KOJC) үүсгэн байгуулагч Киболойг дөрвөн туслахынх нь хамт өмнөд хэсгийн Давао хотод баривчилжээ.
Орон нутгийн цагаар 13:30 цагт баривчлах ажиллагаа эхэлсэн ч тэмцэлтэй байсан тул 24 цагийн хугацаа өгсөн. Тэд дөрвөн цагийн дараа бууж өгсөн гэж Филиппиний мэдээллийн агентлаг мэдээлэв.
Тэднийг цэргийн нисэх онгоцоор Давао хотоос гаргаж, дөрвөн туслахын хамт ням гаргийн орой Манила дахь үндэсний цагдаагийн төв байранд хүргэжээ. Тэдэнд өндөр ял төлөвлөсөн байна.
Л.Баяр