"Парис-2024" паралимпын наадам үргэлжилж байна. Тогтохбаярын Сувд-Эрдэнэ (-48 кг) чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Бразилын тамирчин Розиклейд Силва де Андред ялагдаж, дагаж барилдахаар боллоо. Дагах барилдаанд ялснаар медалийн төлөө гарч ирэх боломжтой болох юм.
Ховд аймгийн Дөргөн сумын харьяат 22 настай Т.Сувд-Эрдэнэ энэ онд зохион байгуулагдсан "Ханжоу"-ийн Азийн наадмын Тусгай байрт шалгарч байсан агаад Токио, Турк, ТБилисийг гранпри тэмцээнд мөн адил амжилтыг үзүүлсэн Дэлхийн чансааны аравт эрэмбэлэгдэж байгаа тамирчин билээ.
Түүнчлэн паралимпын наадмыг Central телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.
Сэтгэгдэл (3)