Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, сурронтой холбоотой осол нэмэгдэх хандлагатай байна. Осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18 нас хүрээгүй хүүхдүүдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг "хориглох" саналыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан билээ.
Тухайлбал, Гэмтэл согог судлалын төвийн мэдээллээр залуус, өсвөр үеийнхэний дунд сурроны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа аж.
Иймд өнөөдөр уг асуудлын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Сэтгэгдэл (10)