Бридж Моторс ХХК нь Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран 4 дэх жилдээ, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” буюу гурван хаалгат Жимни авто машинаар байлж урамшуулахаар болсон билээ.
Энэ жилийн тухайд Бридж Моторс компани 3 хаалгат СҮЗҮКИ ЖИМНИ автомашинаар байлж эхэлснээс хойш анх удаа Заанаас дээш цолтой бөх долоогийн даваанд тунажээ. Тус болзлыг хангаж "Заан Жимни”-ийн эзнээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Монгол Улсын арслан Баярсайханы тодорчээ.
Сүүлийн 20 жилийн улсын наадамд Заанаас дээш цолтой бөх тунаж байсан жишээг дурьдвал,
2005 онд Гарьд цолтойгоор Д.Сумъяабазар Аварга,
2018 онд Улсын Арслан Ц.Содномдорж,
2019 онд Э.Оюунболд Арслан долоогийн даваанд тунан барилдаж давж байжээ.
Сэтгэгдэл (6)