Жүдо бөхийн өсвөрийн буюу 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын нийслэл Лима хотод эхэллээ.
48 орны 403 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн эмэгтэй 10, эрэгтэй 10 нийт 20 тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй -50 кг жинд Бямбасүрэнгийн Чинхүслэн хүрэл, эрэгтэй -55 кг жинд Батбилэгигйн Бат-Энэрэл мөнгөн медаль тус тус хүртэв.
- Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүгийн амжилтыг хэн, хэрхэн мялаав
- Парис-2024 олимпод Б.Баасанхүүгийн хөдөлгөөн засалчаар АШУҮИС-ийн багш Масатоши Нишикидо ажиллажээ
- Парисаас юутай буцсан бэ? Нэг медаль, дэлхийн рекорд...
Б.Чинхүслэн Украины бөхийг ялж Оросын бөхөд ялагдсанаар дагаж барилдахаар болсон бөгөөд дагахад Франц, Казахстаны бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртсэн.
Харин Б.Бат-Энэрэл Мексик, Орос, АНУ, Италийн бөхчүүдийг ялж финалд шалгарсан ч финалд Азербайжаны бөхөд ялагдсан юм. Мөн түүний жинд зодоглосон Балжиннямын Цолмон-Од шигшээ 16 шатанд Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Мөн эхний өдөр эмэгтэй -40 кг жинд зодоглосон Батболдын Эгчиглэн эхний шатанд Польшийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52 кг жингийн барилдаануудаар ДАШТ үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)