Ховд аймгийн Дөргөн сумын харьяат бөх Галбадрахын Дармаажанцан Үндэсний их баяр наадмаар 5 давж, "Монгол Улсын начин" цол хүртсэн билээ. Эл цолны мялаалга наадам энэ сарын 25-ны өдөр Дөргөн сумын төвд боллоо. Улсын начин Г.Дармаажанцаны цолыг Улаанбаатар хот дахь Дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга, "Гарьд зам" ХХК-ийн захирал Н.Батбаяр 3 өрөө байр, нутгийн зөвлөлөөс Ланд-300 автомашин, Дөргөн сумын ИТХ, ЗДТГ-аас 50 сая төгрөг, "Бүрэн Минж Транс" ХХК-аас North benz автомашин, Дөргөн. сумын УСЦ-ын хамт олон 5 сая төгрөг зэргээр мялаажээ.
Сэтгэгдэл (4)