"Хувьсал" продакшны дэлгэцийн 8 дахь шинэ уран бүтээл болох "Хувь заяа" уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийнэ.
Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллажээ. Харин гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тус тус дүрийг бүтээжээ.
"Хувь заяа" киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд "Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг" гэдгийг харуулахыг зорьжээ.
"Хувьсал" продакшны уран бүтээлчдийн хувьд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэгчдэдээ харуулж, өв соёлоо дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах хамгаалах сэтгэхүйг киногоороо дамжуулан үзүүлэхийг зорьдог билээ.