Спорт авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн залуу тамирчид оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.Тэмцээн энэ сарын 21-31-ний хооронд Хятад улсын Гүйян хотод болох юм.
Тамирчид u16, u18, u20 насны ангилалд хурд, техник, боулдеринг төрлөөр оролцох бөгөөд дасгалжуулагчаар Спортын мастер Т.Оч ажиллан тамирчидаа бэлтгэсэн талаар Монголын уулчдын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (3)