"Парис-2024" зуны XVII паралимпын наадам эхлэхэд ердөө ес хоног үлдлээ. Тус наадамд Монгол улсаас спортын зургаан төрөлд оролцох 12 тамирчинг цувралаар танилцуулж байна. Эхний удаад ОУХМ Дашцэрэнгийн Ганбатыг онцолж байна.
Тэрбээр 1983 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. 2006 оноос олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн.
Олон Улсын хэмжээний мастер цолоо 2009 онд Пара жудо бөхийн төрлөөр авч байсан юм. Харин 2008 онд Олимпын хорооны дээд шагнал "Олимпын алдар" одонгоор шагнагдаж байв.
Мөн тэрбээр 2012 онд Лондонгийн олимп хүртэл Дэлхийн чансаагаараа дөрөвдүгээр эрэмблэгдэж байсан тамирчин юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
- 2006 онд Малайз Улсын Коулалимпур хотноо болсон дара азийн 9-р наадмаас -81 кг жинд хүрэл медаль
- 2010 онд Хятад Удсын Гуан-жу хотноо болсон пара азийн 10-р наадмаас -90кг жинд мөнгөн медаль
- 2010-2011 онд Турк Улсын Анталиа хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнл -90кг жинд 5, 7-р байр
- 2012-2013 онд Герман улсад болсон "А" зэрэглэлийн тэмцээнд тус тус хүрэл медаль
- 2012 онд Англи улсын Лондон хотноо болсон Паралимпийн наадамд -90 кг жинд шагналт 7-р байр
- 2005-2022 онуудад УАШТ-ий алтан медаль
- 2008-2023 онуудад бүх ард түмний их наадмын -90кг, -100 кг жинд алтан медаль
- 2014 онд Бразил Улсад болсон Гранпри тэмцээнд -100кг жинд хүрэл медаль
- 2014 онд БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн паралимпийн наадмаас -100 кг жинд хүрэл медаль
- 2023 онд Казакстан улсын Астана хотноо болсон жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль
- БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдсан зуны 4-р наадамд +90кг жинд алтан медаль
- 2024 онд Азербайжан улсын Баку хотноо болсон Гранприд тус тус 5-р байр
- 2024 онд Япон улсын Токио хотноо болсон Гранпри тэмцээнд 90 кг жинд хүрэл мадаль
- 2024 онд Турк Улсын Анталиа хотноо болсон Гранпри тэмцээнд +90 кг жинд хүрэл медаль тус тус хүртжээ.
Сэтгэгдэл (7)