Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй "Нүүдэлчин" соёлын фестиваль энэ сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхан, Налайхын голд болно. Тус фестивалд хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болно.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болон үзүүлэх барилдаануудад (буриад барилдаанд 4 бөх, өвөр монгол бөхийн барилдаанд 4 бөх) барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар бүртгэж байна.
Өсвөр бөхийн барилдааны бүртгэл наймдугаар сарын 16-ны өдрийн 13:00 цагаас барилдааны талбайд болно. Барилдаан тус өдрийн 14:00 цагаас эхлэх бөгөөд 13-14, 15-16 насанд тус бүр 32 өсвөрийн бөх барилдана гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)