Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын заан цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Улсын заан Доржхандын Хүдэрбулгыг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Улсын заан Доржхандын Хүдэрбулга долоо давж, Улсын заан цол хүртсэн билээ.
Тэрбээр 1992 оны тавдугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрж, өсжээ. 2011 онд Аймгийн начин цол хүртэж байв. Дараа нь 2012 онд аймгийн харцага цол хүртсэн. 2014 онд аймгийн арслан цол хүртсэн юм. 2020 онд Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зодоглож, Улсын заан цол хүртсэн юм.
Доржхандын Хүдэрбулга нь "Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р анги-д харъяалагддаг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын заан цол хүртжээ. Долоогийн даваанд Улсын аварга О.Хангайг давж, Улсын заан цол хүртсэн.
- Нэгийн даваанд Сумын заан Ц.Даваабат /Сэлэнгэ аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн арслан Э.Нандин-Эрдэнэ /Архангай аймаг/
- Гурвын даваанд Аймгийн харцага О.Үйтүмэн /Өвөрхангай аймаг/
- Дөрвийн даваанд Аймгийн арслан П.Өсөхбаатар /Завхан аймаг/
- Тавын даваанд Аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод аймаг/
- Зургаагийн даваанд Аймгийн арслан Л.Энхсаруул /Увс аймаг/
- Долоогийн даваанд Улсын аварга О.Хангай /Ховд аймаг/
Сэтгэгдэл (5)