Монгол Улсын дархан аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадам өчигдөр Увс аймгийн Улаангом хотноо боллоо.
Уг наадамд улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаснаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэв.
Их шөвөгт аймгийн арслан Г.Цоггэрэл, аймгийн арслан Б.Өсөхбаяр шалгарчээ.
Сэтгэгдэл (43)