Катарын нийслэл Доха хотноо өнөөдөр болох Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрт оролцохгүй гэж Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан мэдэгджээ.
Палестины уг зэвсэгт бүлэглэл хэлэлцээрийг өндөр түвшинд хийхээс бусдаар төлөвлөгөөгүй ярианд оролцохгүй гэв. Тэд тавдугаар сарын сүүлчээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн хэлэлцээрт л үндэслэн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурахаа илэрхийлжээ.
Израилийн Ерөнхий сайд үүнийг үгүйсгэж, өөрчлөлтийг шаардсан нь ХАМАС-ынхан гэж мэдэгдэв. АНУ, Египет, Катарын зуучлагчид энэ хэлэлцээрийг ашиглан үлдсэн асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөө гаргах боломжтой бөгөөд ХАМАС бүлэглэлгүйгээр ч хэлэлцээ үргэлжлэх төлөвтэй байна.
Тэд өнгөрсөн сард нэлээд хохирол амссан юм. ХАМАС-ын улс төрийн удирдагч, ахлах хэлэлцээч Исмаил Хание Тегеранд алагдсанаас хойш тэдний хэлэлцээр хийх хүсэл унтарсан гэлцэж буй.
Хэлэлцээрийг эцэслэх нь Ираныг Израилийн эсрэг аллагад хариу арга хэмжээ авахаас сэргийлнэ гэж шинжээчид харж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)