Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаярыг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ.
Тэрбээр 1991 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрж, өсжээ.
2013 онд "Аймгийн начин" цол хүртэж байв. Дараа нь 2016 онд аймгийн арслан цол хүртсэн бөгөөд тус цолоо 2018 онд баталсан байдаг. 2023 онд буюу өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зодоглож, Улсын харцага цол хүртсэн юм.
Эрдэнэбилэгийн Ууганбаяр нь "Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Урьхан ХХК, Мэжик Транс ХХК-д харъяалагддааг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын харцага цол хүртжээ. Зургаагийн даваанд Улсын начин Э.Мөнхжаргалыг давж, Улсын харцага цол хүртсэн.
- Нэгийн даваанд Сумын заан О.Эрдэнэтовч /Хэнтий аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн арслан Б.Ганбаатар /Завхан аймаг/
- Гурвын даваанд Аймгийн заан О.Баяржаргал /Архангай аймаг/
- Дөрвийн даваанд Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говь-Сүмбэр аймаг/
- Тавын даваанд Аймгийн арслан П.Хүрэлбаатар /Хөвсгөл аймаг/
- Зургаагийн даваанд Улсын начин Э.Мөнхжаргал /Архангай аймаг/
Сэтгэгдэл (2)