АНУ-ын Охайо мужийн нэгэн цагдаа жирэмсэн эмэгтэйг буудан хөнөөсөн хэргээр буруутгагдаж байна.
21 настай Та'Кия Ян өнгөрсөн наймдугаар сард нас барах үедээ 25 долоо хоногтой жирэмсэн байжээ. Түүнийг хүнсний дэлгүүрийн зогсоол дээр машиндаа байхад нь цагдаа нар шалгалт хийхийг хүссэн. Улмаар бүсгүй эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаа нар гал нээсэн юм. Түүний төрөөгүй охин нь мөн цагдаа нарын буудлагын үеэр нас баржээ.
Мягмар гарагт Колумбус хотын тангарагтны шүүх Блендон тосгоны цагдаагийн ажилтан Коннор Граббыг хүн амины хэрэг, санамсаргүй аллага, танхайн хэргээр яллах хангалттай нотлох баримт олжээ.
Өнгөрсөн жил гарсан уг хэргийн видео бичлэг дээр цагдаа нар Янг дэлгүүрээс хулгай хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн тул шалгахаар очсон байж. Бичлэг дээр тэр цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй, зугтахыг завдсан нь харагдана.
Янг хүнсний дэлгүүрээс архи хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн байна. Граббын өмгөөлөгчид түүнийг өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж мэдэгджээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)