Барагцаагаар 50-70 сая долларын үнэтэй 1954 оны "Mercedes-Benz W196 Streamliner" нь Индианаполис хотын моторт хурдны замын музейгээс худалдаанд гаргахаар төлөвлөж буй түүхэн машинуудын нэг юм.
Дуудлага худалдаагаар зарагдах дэлхийн хамгийн эрэлттэй машинуудын нэг болох "Streamliner"-ийг алдарт уралдааны жолооч Хуан Мануэль Фанжио, Стирлинг Мосс нар жолоодож байсан түхтэй.
Мосс 1955 онд Монца хотод болсон Италийн Гран При уралдаанд жолоог авахаас өмнө Аргентины Буэнос-Айрес хотод болсон уралдааны үеэр Фанжио анхлан жолоодсон гэж түүхэнд бичсэн байдаг.
Музейн сан хөмрөгийн өөр нэг өв бол 1965 онд Ле Манын 24 цагийн уралдаанд гурван удаа түрүүлж байсан 1964 оны "Ferrari 250LM", мөн "1957 оны Chevrolet Corvette SS Project XP64" юм.
"RM Sotheby's" дуудлага худалдааны дэлхийн дарга Горд Дафф "Эдгээр машинууд нь дэлхийн хамгийн их зарагдсан машинуудын нэг байх болно" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, музей нийт 11 машиныг хөрөнгө босгох үүднээс зарахаар шийдсэн байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)