Энэтхэг улсын Баруун Бенгалийн зүүн мужид дадлагажигч эмч бэлгийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсанаас үүдэн олон мянган эмч нар Энэтхэг даяар эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахыг шаардан ажил хаялт зарлажээ.
Эмч бүсгүйн цогцсыг өнгөрсөн баасан гарагт Колката хотын "RG Kar" эмнэлгийн коллеж, эмнэлгийн семинарын танхимаас олон тооны гэмтэл, бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэгтэй олсон гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Одоогоор нэг сэжигтнийг баривчилсан байна.
Даваа гарагт олон муж улсын эмнэлгийн холбоод, улсын дийлэнх эмнэлгийн эмч нар уг хэргийг шүүхээр дамжуулан шуурхай шийдвэрлэх, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах хороо байгуулахыг шаардаж эхэлсэн. Тэд ажлаа хаяж, бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхгүй байхад санал нэгтэйгээр шийджээ. Энэтхэг даяар 300 мянга орчим эмч нар жагсаалд нэгдсэн бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)