Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын дархан аварга цол хүртсэн Н.Батсуурь наймдугаар сарын 15-нд Увс аймагт цолны найраа хийхээр болжээ.
Төрийн их баяр наадамд үзүүр, түрүү авсан, мөн цол ахисан бөхчүүд допингийн шинжилгээний хариу баталгаажихаас урьтаж, цолны найр хийдэг байсан. Энэ нь ч шүүмжлэл дагуулдаг байлаа.
Тодруулбал, допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийг нутгийн зөвлөл нь байр, мөн машинаар байлж шагнаж буцаах асуудлууд ч гарч байсан юм. Харин энэ жилийн хувьд баяр наадамд барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээг Герман улсад шинжлүүлснээр хариу нь богино хугацаанд гарсан нь асуудлыг багасгаж байгаа юм.
Тэрбээр Монгол улсын 10 дахь дархан аварга цолтон болсон юм.
Л.Баяр