Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Архангай аймгийн Хотонт сумын уугуул Улсын начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргалыг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Улсын начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал тав давж, Улсын начин цол хүртсэн билээ.
Тэрбээр 1996 оны тавдугаар сарын 31-ны өдөр Архангай аймгийн Хотонтсуманд төрж, өсжээ. Түүний аав У.Эрдэнэхүү нь Цэргийн начин цолтой аж. Тэрбээр 2015 онд сумын начин цол хүртэж байв. Дараа нь 2017 онд сумын заан, 2019 онд аймгийн заан, 2022 онд аймгийн арслан цол хүртэж байв. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зодоглож, Улсын начин цол хүртсэн юм.
Эрдэнэхүүгийн Мөнхжаргал нь "Бөх Билэгт" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ-д харъяалагддаг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ. Тавын даваанд Улсын харцага Т.Зоригтбаатар давж, Улсын начин цол хүртсэн.
- Нэгийн даваанд Сумын заан С.Баттөмөр /Өвөрхангай аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /Өмнөговь аймаг/
- Гурвын даваанд Улсын гарьд Д.Рагчаа /Архангай аймаг/
- Дөрвийн даваанд Улсын начин Ө.Батзул /Орхон аймаг/
- Тавын даваанд Улсын харцага Т.Зоригтбаатар /Архангай аймаг/
Сэтгэгдэл (1)