Break бүжгийн төрөл бол Парист өндөр хүлээлттэй байсан шинэ спорт юм. Австраль бүжигчин, B-Girl, Рэйгуныг олон алдартай үзүүлбэрүүд цахим ертөнцөд тархсан боловч энэ төрөл Олимпын хөтөлбөрөөс аль хэдийн хасагджээ.
Хасах шийдвэр Парисын олимпоос өмнө гарсан бөгөөд одоохондоо олимпын хөтөлбөрт буцаж ирэх төлөвгүй байна. Өөрөөр хэлбэл уг төрөл LA-ын олимпын хөтөлбөрт ороогүй.
Үүний зэрэгцээ ОУОХ 2023 оны зургадугаар сард олон жил үргэлжилсэн маргааны улмаас нэр хүндгүй болоод байгаа спортын удирдах байгууллага болох Олон улсын боксын холбоог (IBA) хүлээн зөвшөөрөхөөс татгалзах шийдвэр гаргасан тул боксыг дараагийн Олимпын хөтөлбөрт албан ёсоор оруулаагүй байна.
Уг спортыг дараагийн олимпод багтаах эсэхийг 2025 онд эцэслэн шийдвэрлэнэ.
Орчин үеийн таван төрөлт, туялзуур сэлэм, үсрэлт, 200 метрийн чөлөөт сэлэлт, гүйлт, буудлага зэрэг төрлүүд нь LA-д шинэ өнгө төрхтэйгөөр зохион байгуулагдах урьдчилсан таамаг байгаа.
"Токио 2020"-ын үеэр Германы морин спортын дасгалжуулагч Ким Райснер морио цохисон хэргээр эрхээ хасуулсан. Уг үйл явдлын дараахан ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлдээ, морин харайлтыг саадтай уралддаг болгох шийдвэр гаргасан. Энэ нь уг спортын төрлийг олимпын наадамд үлдээсэн шийдвэр юм.
Гэвч дээрх мэдээллүүд эцсийн шийд биш. Ямар төрлүүдийг хасах эсэхийг 2025 оны эхний улирал дуусахад эцэслэн гаргана.
Л.Баяр
Сэтгэгдэл (6)