Серфинг, авиралт, скейтбординг зэрэг спортууд сүүлийн жилүүдэд Олимпын наадамд нэмэгдэх хүлээлтийг давж, наадамд шинэ эрч хүч нэмсэн.
Лос-Анжелес дахь Олимпын хөтөлбөрт тугны хөлбөмбөг, бейсбол/софтбол, крикет, лакросс, сквош гэсэн таван шинэ спорт нэмэгдэх болно.
"Токио 2020" олимпын наадмын үеэр Япон, АНУ-ын багуудын алтан медалийн төлөөх софтболын тэмцээнд алдарт Юкико Уэно оролцож байв.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 2023 оны 10 дугаар сард гаргасан мэдэгдэлдээ "Америкийн спортын соёлтой нийцэж, Америкийн нэр хүндтэй спортыг дэлхийд харуулахын зэрэгцээ олон улсын спортыг АНУ-д авчрах болно" гэж мэдэгджээ.
1900 онд Парисын олимпод крикет тоглож байсан бол 1904 оны Сент-Луис, 1908 оны Лондонд лакросс тоглож байсан ч тэр цагаас хойш хоёулаа олимпын хөтөлбөрөөс хасагджээ.
Бейсбол, софтбол хоёр хамгийн сүүлд "Токио 2020"-ын хөтөлбөрт багтсан.
Л.Баяр