Дараагийн олимпыг зохион байгуулах эрхээ аваад байгаа Лос Анжелес хотыг дэлхийн замын хөдөлгөөний нийслэл гэдэг. Энэ утгаараа ням гарагт Лос Анжелес хотын дарга Карен Басс "машингүй" олимп зохион байгуулах зорилготой байгаа тухайгаа мэдэгджээ.
Басс "Бид маш замын түгжрэл ихтэй хот. Тийм учраас олимпын үеэр хэрэв та спортын аль нэг тэмцээн уралдааныг үзэхийг хүсвэл нийтийн тээврээр явах хэрэгтэй. Бид бодлого боловсруулж байгаа. Үүний тулд хөрш зэргэлдээ хот, мужуудаас олон мянган автобусны тусламж хүсэх болно " гэжээ.
Тус хот 3000 автобусыг замын хөдөлгөөнд оролцуулж, замын хөдөлгөөнийг бууруулахын тулд наадмын үеэр ажилчдаа гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангана. Мөн энэ зорилгодоо хүрэхийн тулд нийтийн тээврийн системд хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Л.Баяр