Дараагийн олимп эхлэхэд ердөө 1431 хоног үлдээд байна. Лос-Анжелесын олимп 2028 оны долдугаар сарын 14-нд нээлтийн ёслолоор эхэлж, долдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ. Паралимпийн наадам наймдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 27-нд хаагдах юм.
Тэгвэл дөрвөн жилийн дараа болох Лос Анжелесийн олимпоос бид юу хүлээж болох вэ?
Олимпийн байгууламжууд хот даяар хамгийн үзэмжтэй газруудад байх нь гарцаагүй. Оклахома хотод мөн зарим спортын тэмцэн уралдаанууд болох төлөвтэй байна.
Лос Анжелес хот 1932, 1984 онд олимпын наадмыг зохион байгуулсан туршлагатай. Тухайн жилүүдэд тэд шинээр барилга, байгууламж барьсан гэдэг. Харин 2028 онд шинээр байнгын байгууламж барихгүй байх шийдвэр гаргасан. Мөн тамирчдыг Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийн оюутны кампуст байршуулах ажээ.
Лос-Анжелес хотод спортын тэмцээнүүдийг яг хаана зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч зохион байгуулагчид аль хэдийн томоохон байршлуудыг ил болгосон.
Лос-Анжелесийн "LA Memorial Coliseum" цэнгэлдэхэд олимпын наадмыг нээх юм. Энэ нь гурван олимпын нээлтийн ёслол, хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулсан анхны цэнгэлдэх хүрээлэн болж байна.
Лос-Анжелес хотын төвд байрлах “LA Lakers” болон “LA Sparks” сагсан бөмбөгийн багуудын байрладаг цэнгэлдэхүүдийг гимнастикийн талбай болгон хувиргах бол 1932 оны Олимпын наадамд зориулан барьсан усан санд усанд шумбах тэмцээн болно.
Зохион байгуулагчид усан сэлэлтийн тэмцээнийг NFL-ийн тоглолтуудыг зохион байгуулдаг "SoFi" цэнгэлдэх хүрээлэнгийн түр усан санд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг цэнгэлдэх хүрээлэн нь дотроо 50 метрийн усан сантай, 38 мянган үзэгчийн суудалтай. Ингэснрээр энэ нь олимпын усан сэлэлтийн хамгийн том байгууламж болох юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)