Боксын спортыг 2028 оны Лос Анжелесын Олимпод оруулах шийдвэр 2025 онд гарах ёстой гэж Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв.
Парисын Олимпын наадмын боксын тэмцээнийг ОУОХ өнгөрсөн жил засаглал, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр түтгэлзүүлэх саналтай байсан ч Олон улсын боксын холбоо олимпын наадамд багтаах тал дээр нааштай хариу сонсох гэж их ч зүйл хийсэн гэдэг.
Гэвч энэ спортыг дараагийн олимпоос хасах магадлал их байгаа. Учир нь саяхан өндөрлөсөн Парисын олимпод трансжендер гэгдсэн хэд хэдэн тамирчид байсан олны ундуйцлыг хүргэсэн. Мөн шүүлтийн хувьд үргэлж маргаан дагуулдаг цор ганц спорт гэхэд хилсдэхгүй.
ОУОХ энэ спортыг ЛА 2028 оны хөтөлбөрт хараахан оруулаагүй байгаа бөгөөд үндэсний боксын холбоодуудыг дэлхийн боксын шинэ байгууллага байгуулахыг уриалсан, эс тэгвээс дөрвөн жилийн дараа Олимпод оролцохгүй байх эрсдэлтэй.
"World Boxing" нэртэй шинэ байгууллага 2023 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 37 гишүүнтэй. Гэвч ОУОХ хүлээн зөвшөөрдөггүй.
Л.Баяр