Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэй -62 кг жинд МУГТ Пүрэвдоржийн Орхон, эрэгтэй 125 кг жинд МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар өнөөдөр зодоглоно.
Өдгөө 30 настай, 2017 оны дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон эхний шатанд Токиогийн олимпын хүрэл медальт Украины 25 настай Ирина Колиаденкотой барилдана.
Ирина Володимиривна Колиаденко 1998 оны наймдугаар сарын 28-нд Украинд төрсөн. Тэрбээр 2020 онд Японы Токио хотноо болсон зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг- ын жинд хүрэл медалийн эзэн болсон.
Колиаденко 2019 онд Казахстаны Нур-Султан хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медальтай буцсан. Мөн Европын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга бөх ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)