БАРИМТ 1
1998 оны нэгдүгээр сарын 04-нд төрсөн.
БАРИМТ 2
Завхан аймгийн Яруу сумын уугуул.
БАРИМТ 3
"Даян" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Жем Интернэйшнл ХХК, ХЦ-0208 ангийн бөх.
БАРИМТ 4
Биеийн өндөр 188 см.
БАРИМТ 5
2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 125кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 6
2022 оны Белградын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа.
БАРИМТ 7
Энэ удаагийнх түүний хоёр дахь олимпын наадам юм. Тэр "Токио 2020" олимпод шагналт тавдугаар байр эзэлсэн.
БАРИМТ 8
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд алтан медаль хүртсэн. “Ханжоу 2022” Азийн наадмын мөнгөн медальтай. Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальт хүртэж байсан.
БАРИМТ 9
Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан цолтой.
БАРИМТ 10
Тэрбээр Киргизстан Улсад болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн “БИШКЕК-2024” тэмцээнээс олимпын эрхийг хүртсэн. Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл олимпын эрхийн тэмцээнд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Хятадын Дин Живэйг 2:0-ээр ялснаар Парисыг зорих эрхийг өвөртөлсөн.
БАРИМТ 11
2022 оны Туркийн Яшар Догугийн тэмцээнээс мөнгө, мөн онд Казахстаны Болат Турлыхановын тэмцээнээс хүрэл, “Тайчун 2017” залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, ОХУ-ын “Поддубный лиг 2022”-оос мөнгөн медаль хүртэж байв.
БАРИМТ 12
Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой бөх. М.Лхагвагэрэл аав шигээ бөх болохыг мөрөөдсөөр арван настай байх даа үндэсний бөхөөр хичээллэсэн.
БАРИМТ 13
Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа.
БАРИМТ 14
Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад дор хийж байгаа.
БАРИМТ 15
2017 онд аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан болсон. 2019 онд цолоо баталсан.
БАРИМТ 16
2021 оны Бүх цэргийн баяр наадамд түрүүлж, Цэргийн заан болсон. Дараа жил нь дахин түрүүлж, хурцалсан юм.
БАРИМТ 17
Цэргийн арслан болсон 2022 ондоо тэрбээр Улсын заан болсон.
БАРИМТ 18
2023, 2024 онд зургаагийн даваанд унаад байна.
БАРИМТ 19
"Тэр олимпын наадамд хоёр удаа оролцоно гэж зүүдэлж байгаагүй" гэж ярьжээ.
БАРИМТ 20
Улаанбаатар хотод төрсөн.
БАРИМТ 21
Түүний жинд дэлхийн шилдгүүд байгаа ч тэр өөрөө дэлхийн шилдэг бөх юм.
БАРИМТ 22
Тэрбээр эхний учраандаа ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Мейсон Марк Пэрришийг сугалжээ.
БАРИМТ 23
Хэрэв ялбал дараагийн тойрогт Азербайжан, Египетийн бөхчүүдийн аль хожсонтой нь таарна.
БАРИМТ 24
М.Лхагвагэрэл эхний хоёр тойргийн өрсөлдөгчдөө ялвал Гүржийн алдарт бөх Гено Петрашвилитай таарах магадлал өндөр байгаа.
Сэтгэгдэл (28)