Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Улсын начин М.Амарсанааг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Улсын начин М.Амарсанаа тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр
1991 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, өсжээ. Тэрбээр 2015 онд Хэнтий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. Дараа нь 2017 онд Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Нэмэх " чимэг , 2018 онд " Өлзийт" чимэг нэмсэн. 2019 онд Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан М.Лхагвагэрэлээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртэж байв. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зодоглож, Улсын начин цол хүртсэн юм.
Мөнхцэнгэлийн Амарсанаа нь "Завхан" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Кивико Интернэт ХХК харъяалагддааг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ. Тавын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг давж, Улсын начин цол хүртсэн.
- Нэгийн даваанд Сумын заан Б.Ганбаатар /Төв аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн арслан Б.Баянмөнх /Увс аймаг/
- Гурвын даваанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /Архангай аймаг/
- Дөрвийн даваанд Аймгийн арслан Б.Очирхүү /Булган аймаг/
- Тавын даваанд Улсын заан Б.Бат-Өлзий /Ховд аймаг/
Сэтгэгдэл (1)