Өнөөдөр Парисын дэвжээнд манай гурван бөх зодоглохын нэг нь эмэгтэйчүүдийн 57-д барилдах Б.Хонгорзул юм. Өдгөө 23 настай түүний хувьд хоёр дахь олимпын наадамдаа зодоглож байна. Тэгвэл түүний эхний учраа БНХАУ-ын бөх Хон Кексин байх болно.
Хон 2002 оны нэгдүгээр сарын БНХАУ-ын зүүн хэсэгт орших Жянсу мужийн Нанжин хотод төржээ. Биеийнх нь өндөр 163 см.
Хонг 2015 онд Нанжины спортын дээд сургуульд бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2023 онд Хятадын шигшээ багт сонгогдсон. Тэрбээр 2024 онд Киргизстаны Бишкект болсон Азийн чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнолимыпн эрхээ өвөртөлжээ.
2023 оны Азийн наадмын хүрэл медальтай. 23 хүртэлх насны ААШТ-ий алтан медальтай. Мөн Загребын нээлттэй тэмцээн, Поляк Имра болон Варга Янош тэмцээний аварга бөх юм.
Тэд өмнө нь таарч байгаагүй.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)